Энэ өдрийн мэнд :)
Өнөөдөр 2015 оны 12-р сарын 19
Coldplay хамтлагийн шинэ цомог худалдаанд гараад 15 хоног өнгөрчээ.Ингээд шинэ цомгийн талаарх бодлоо та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.
Оршил
Coldplay хамтлаг шинэ цомгоо 3 жилийн хугацаатай гаргадаг гэдгийг бид сайн мэднэ.Гэтэл тэд энэ удаа сүүлийн 2 жилийн дотор 2 цомог гаргасан нь Ghost Stories болон A Head Full of Dreams цомгууд байлаа. 2014 онд Ghost Stories цомог гараад дэлхий нийтээрээ Coldplay-г аялан тоглолтыг тэсэн ядан хүлээж байсан боловч Крис Мартин энэ хүлээлтий үгүй хийж Ghost Stories цомог дэлхий даяар аялан тоглолт хийхгүй гэдгийг мэдэгдэж олон хүмүүсийг гомдолтой үлдээсэн. Тэгвэл тэдний аялан тоглолт хийгээгүй гол шалтгаан нь дараагийн шинэ цомгийн ажилдаа орсон явдал байлаа. Ингээд тэд 2014 оны 7-р сард шинэ цомгийн ажилдаа орж байгаагаа Австралид нэгэн ярилцлагандаа хэлсэн байдаг. Ингээд ямар нэгэн шинэ мэдээлэлгүй байсаар 2014 оны 12-р сарын 4нд Крис Мартин Zane Lowe-н ярилцлаганд орох үеэрээ "Би хэнд ч хэлээгүй нууцаа дэлгэе,бидний шинэ цомгийн нэр A Head Full of Dreams байх болно.Бид шинэ цомгоо аль хэдийн хийж эхэлсэн" гэж хэлсэнээр Coldplayer-ууд бид шинэ цомгоо хүлээж эхэлсэн. Крис Мартин ийнхүү өөрийн биеэр анх удаа шинэ цомгийн талаарх ярилцлага өгсөн өдөр нь 2014 оны 12-р сарын 4 байлаа. Яг энэ өдрөөс 1 жилийн дараа 2015 оны 12-р сарын 4нд юу болсныг бид бүхэн сайн мэднэ.
Хүлээлт
2014 оны 12-р сард Jonny болон Guy Нар шинэ цомгийн талаар BBC телевизэд ярилцлага өгөхдөө "A Head Full of Dreams цомог бидний өмнөх Ghost Stories цомгоос өдөр шөнө мэт ялгаатай байх болно.Өөрөөр хэлбэл илүү гэгээлэг" гэж хэлсэн. Мөн тэд шинэ цомгоо 2015 онд гарахыг мэдэгдсэн. Ингээд 2015 онд Coldplay-н цомог гарах нь тодорхой болсон ч Coldplay 2015 оныг таг чиг эхлүүлсэн гэж хэлж болно. Гэхдээ тэд 2015 оны 9-р сард iHeart Radio Festival 2015, Global Citizen Festival 2015 зэрэг арга хэмжээнд орохоо мэдэгдсэнээр фэнүүд 2015 оны 9-р сард Coldplay-н шинэ дууг сонсоно гэсэн хүлээлттэй болсон. Гэвч хүлээлт талаар болох дөхсөн буюу iHeart Radio фэстивал Coldplay ямар ч шинэ дуу дуулсангүй. Ингээд бүгд Global Citizen Festival 2015-г хүлээж эхэллээ. Харин тэд энэ удаа өөрсдийн шинэ цомгийн анхны дууг дуулсан нь "Amazing Day" байлаа.
Цомгийг анх сонссон мэдрэмж
2015 оны 11-р сарын сүүлээр Coldplaying.com дээр бөөн шуугиан тарьсан сэдэв нээгдлээ. Энэ нь Coldplay хамтлагийн удахгүй гарах шинэ цомог нэтэд аль хэдийн тархсан тухай байлаа. Ингээд torrent сайтуудаараа аль хэдийн A Head Full of Dreams цомог тархсан байлаа. Би хувьдаа шинэ цомгийг 12-р сарын 4с өмнө сонсохгүй гэснэ амлалт тавиад байсан боловч зайлшгүй шаардлагаар татан авч сонслоо. Гэвч анхны сэтгэгдэл үнэхээр миний сэтгэл хүрээгүй бөгөөд ямар ч эргэлзээгүй миний Coldplay-н хамгийн муу цомог болж хувирсан. Гэхдээ байдал сонсох тусам аажим дээдсээр байна. Гэхдээ л бусад Coldplay-н 6 цомогтой алинтай ч харьцуулагдашгүй байсаар л....
За ингээд дуу бүр дээрх өөрийн сэтгэгдлээ хуваалцья
1. A Head Full of Dreams
Анх энэ дууг Coldplay James Corden-н шоунд оролцож байхдаа дуулсан бөгөөд тэрхүү бичлэгийг нийтэд тухайн үед цацалгүй цомог гарсаны дараа тавигдахаар төлөвлөсөн бөгөөд тухайн үед шоунд зочноор оролцсон хүмүүс л анхны сонсогчид нь болсон. Ингээд тэд хэлэхдээ цомгийн эхний дуу байхад яг тохирсон дуу бөгөөд U2 болон Coldplay-н өөр нэгэн дуу Every Teardrop is A Waterfall-тай төстэй гэлцэж байлаа. Ингээд 11-р сарын 22нд Coldplay-н TIDAL-н концертод A Head Full of Dreams (цаашид AHFOD) дуугаа дуулж би энэхүү дууг анх удаа сонссон нь энэ байлаа. Анх сонсоход боломжийн мэдээж таалагдсан. Шууд дамжуулсан хувилбар байсан учраас тухайн үедээ гоё дуу байна гээл сонсоод өнгөрсөн. Ингээд цомог дээрх хувилбарыг дараа нь сонсов. Эхлэл мэдээж гоё нөгөө бусад хүмүүсийн яриад байсан шиг нээрээ ч U2-н дуу шиг санагдаж Chris Martin яг л Bono шиг хэв маягаар дуулаад байгаа мэт санагдлаа. Гэвч энэ дуу миний хувьдаар амьдаар дуулсан хувилбартаа хүрэхгүй байгаа.Үүнийг би продюсер хийсэн Stargate продюсерийн багийн буруу гэж бодож байна. Мөн дээрээс нь энэ дууны үргэлжлэх хугацаа миний хүссэнээс арай богино. Эцэст нь хэлэхэд Coldplay шинэ цомгоо гарахаас өмнө дуу бүрийн 10-15 секундыг өөрсдийн цахим хуудсаараа цацаж эхлэхэд надад хамгийн их таалагдсан дуу нь AHFOD байсан болохоор шинэ цомгоос хамгийн түрүүлж AHFOD-г сонссон. Миний хүлээлт ч талаар болоогүйАнх төрсөн сэтгэгдэл 7.5/10
Одоогийн байдлаар 8.0/10
2. Birds
Энэ дууг нөгөө 10 орчим секундийн бичлэгнээс анх сонссон. Гэхдээ үнэхээр сонин дуу байлаа дургүй ч биш дуртай биш ямартай ч хүлээлт төдийлөн үүсгэж чадаагүй. Ингээд бүтнээр нь сонссон сэтгэгдэл үнэхээр өндөр ямар ч эргэлзээгүй миний шинэ цомгийн хамгийн дуртай дуу болж чадсан. Jonny Buckland энэ дууг аварсан гэж хэлж болно. Дуулалт дууны үг гээд бүх зүйл нь анхнаасаа таалагдсан. Гэхдээ нөгөө л нэг дууны продюсерлэлт санаанд хүрээгүй. Ер нь Stargate шинэ цомгийн бүх дууг баллаад хаясан гэж хэлж болно. Уг нь Stargate студи дэлхийн одууд болох Beyonce,Katy Perry, Ne-Yo, Rihanna, Justin Bieber зэрэг уран бүтээлчдийн дууг продюсер хийсэн туршлагатай боловч энэ туршлага ур чадвар Coldplay дээр үнэндээ харагдсангүй. Birds дээр өөр нэг урам хугалсан хэсэг бол дууны төгсгөл. Дууны сүүлийн хэсэг Крис Мартин дуугаа дуулж байгаад л гэнэт дуу нь алга болчихсон. Би эхлээд үүнийг дуу нь дутуу юм шиг байна гэж бодсон. Гэвч дууны төгсгөл ийм огцом байх байж. Гэхдээ сүүлийн үед үүнийг эерэгээр хүлээж авдаг болсон.Учир нь тэд 2011 онд Mylo Xyloto цомгийн Major Minus дууга бас ингэж огцом дуусгаж байсан. Өөр нэг зүйл гэвэл анх 11-р сарын 6нд Coldplay AHFOD цомогт багтсан дуугаа танилцуулахад би хувьдааа Birds-г нөгөө л нэг Up With The Birds, Fly On шиг дуу байна байх гэж бодож байсан ч надад үнэхээр гэнэтийн мэдрэмж өгч чадсан.
Анх төрсөн сэтгэгдэл 8.2/10
Одоогийн байдлаар 8.9/10
3. Hymn For The Weekend
Энэ зургийг Coldplay шинэ цомгоо танилцуулж байх үед хараад л AHFOD-н 2дох сингл болох хит дуу нь байна гэж мэдээд асар өндөр хүлээлт үүссэн. Ямар сайндаа л 11-р сарын 22нд Coldplay-н тоглолтонд дээр энэ дууг дуулаарай гэж Phil-с твиттер дээр гуйж байхав. Үнэхээр аз болж Phil надад хариу бичсэн шүү. Үүндээ тэд Hymn For The Weekend (цаашид HFTW)-г өнөөдөр дуулахгүй гэсэн хариу өгсөн. Удалгүй Coldplay дууны хэсгээс танилцуулсан. Ингээд миний хүлээлт талаар болсон гэж хэлж болно.
Гэхдээ найдлага бага ч гэсэн үлдэж бүтнээр нь сонсоход надад төдийлөн өөрчлөлт гараагүй.
Энэ дууг Coldplay-н дуу гэж хэлэхэд үнэхээр хэцүү Chris Martin - Hymn For The Weekend feat Beyonce гэж нэрлэмээр санагддаг. Coldplay дууны нууц Jonny-н гитарийн дуунд байдаг гэж боддог учраас. Гэвч энэ дуун дээр үнэндээ Chris-с бусад хүмүүс юу хийгээд байгааг ойлгоход хэцүү. Гэхдээ дууны төгсөл хэсэг дээр Jonny гитараа тоглож эхлэдэг. Энэ хэсэг л миний дуртай хэсэг байсаар л....
- Yellow
- The Scientist
- Fix You
- Viva la Vida
- Paradise
- A Sky Full of Stars эдгээр дуунууд цомог бүрийнхээ 2дох сингл болж гарсан дуунууд. Эдгээр дуунуудыг Coldplay-д дуртай ч бай дургүй ч бай эдгээр дуунууд үнэхээр Coldplay-н цомог бүрээ ямар цомог болсныг илэрхийлж чаддаг. Гэвч AHFOD-н цомгийн 2дох сингл Hymn For The Weekend зүгээр л энэ сайхан нэр хүндийг нураасан. Миний хувьд "Worst 2nd single ever made" буюу Coldplay-н хамгийн хангалтгүй 2дох сингл. Гэхдээ энэ дуу олныг хамарсан Mainstream гэдэг билүү тийм дуу болж чаднаа. гэхдээ л...
Анх төрсөн сэтгэгдэл 3.5/10
Одоогийн байдлаар 5.0/10
4. Everglow
Everglow-г анх сонсоод мэдээж өндөр сэтгэгдэлтэй үлдсэн. Яг л миний мэддэг хуучин Coldplay эргээд ирсэн мэт. Гэхдээ Everglow-г хүмүүс олон нийт Coldplay-н шилдэг дуунуудын нэг хэмээн хүлээн авч байгаа. Үүнтэй бол огтхон ч санал нийлэхгүй байгаа. Би тэдгээр хүмүүст хандаж Mylo Xyloto цомогт багтсан "Up In Flames" гээд дууг сонсож үзсэний дараа дахин Everglow-г сонсоод үзээрэй гэж хэлмээр байна. Миний хувьд энэ дуу одоохондоо Up In Flames (Part 2) гэж санагдаж байгаа. Бас нэг зүйл нь дууны студи хувилбар болон амьд хувилбар 2 дэндүү ялгаатай. Амьд хувилбар дээр энэ дуу ямар ч өөлөх зүйлгүй гэхдээ студи хувилбар эсрэгээрээ энэ дууны бас л чухал хэсэг нь болж чадсан Jonny-н гитартай хэсгүүд сэтгэлд хүрсэнгүй. Амьд хувилбар дээр Jonny-н гитарийн гоцлолууд миний санаанд нийцээд байгаа. Тэгэхээр өнөөх Stargate гол буруутан нь болж таарч байх шиг байгаан.Эерэг талаас нь харвал энэ дууны үг нь сэтгэлд нийцэж байгаа шүү :)
Анх төрсөн сэтгэгдэл 7.0/10
Одоогийн байдлаар 7.3/10
5. Adventure of A Lifetime
Шинэ цомгийн тэргүүн сингл Adventure Of A Lifetime(цаашид AOAL)-г 11-р сарын 6нд сонссон байхаа.Тэрний өмнөөс Coldplay энэ дуугаар учир битүүлэг бичлэг хийн өөрсдийн Facebook хуудсандаа оруулж байсан шиг санагдаж байна. Гэхдээ анх тэр ард нь дуулаад байгаа хэсэг нь огт таалагдаагүй. Одоо ч яахав дасжил байна. Өчигдөр AOAL-г монголоор орчуулах хэсэг үзсэн үнэхээр чадсангүй Крис Мартин энэ дуун дээрээ өөрийнхөө гайхалтай дууны үг зохиох чадвараа гаргасан байлаа гэж дүгнэсэн. Дууны үгэнд : "Under this pressure, under this weight we are diamonds" гэсэн хэсэг үнэхээр миний сэтгэлд хүрсэн Diamond буюу алмаз нь газрийн хөрсөн асар өндөр даралтны улмаас нүүрстөрөгчийн хий алмаз болж хувирдаг энэ үзэгдлийг тэд дууны үгэн дээрээ гаргаж ирсэн байсан. Дууны тал дээр басс бол ярих юмгүй , бөмбөг гээд бүгс төгс , түүний дундаас Jonny үнэхээр шилдэг нь байсан.Гараагаа бага зэрэг тааруу эхлүүлсэн AOAL одоо дэлхийд хит болж байна.

Анх төрсөн сэтгэгдэл 7.8/10
Одоогийн байдлаар 8.6/10
6. Fun (Feat Tove Lo)
![]() |
| Ebba Tove Elsa Nilsson(Tove Lo) |
Анх төрсөн сэтгэгдэл 6.9/10
Одоогийн байдлаар 7.4/10
7. Kaleidoscope
Нэрнээс нь хараад л шууд энэ дууг хэзээ ч хамаагүй сонсмоор байсан. Гэхдээ Крис Мартин энэ дуун дээр Барак Обама-г дуулж байгаа гэж хэлсний дараа тэр хүлээлт үнэхээр байхгүй болсон.
Дууны 10 орчим секундийн бичлэгийг үзээд миний бодол өөрчлөгдөөгүй. iTunes дээр энэ дууны үргэлжлэх хугацаа 1:51 гэсний дараа Coldplay-н бас нэгэн Interlude дууг гэдгийг мэдсэн.
Дууг бүтнээр нь сонсоход эхлэл болон төгөлдөр хуурийн хэсэг үнэхээр таалагдсан. Би Крис Мартин-г иймэрхүү төрлийн хөгжим тоглодог билүү гэж бодоход хүргэсэн. Гэхдээ удалгүй эргэлзээ тайлагдаж дууны төгөлдөр хууртай хэсгийг Гүржийн сонгодог төгөлдөр хуурч Khatia Buniatishvi тоглосон нь тодорхой болсон. Дууны үг нь 13-р зууны найрагч Руми-н "The Guest House" шүлгийн хэсэг байсан. Мэдээж энэ хэсэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шүлэг.Гэхдээ надад үүний Барак Обама ярьж байгаа нь таалагдахгүй байгаа. Крис Мартин мэдээж Барак Обама-г үзэл баримтлалыг дэмжиж Обама-г Ерөнхийлөгчийн сонгуулд нэр дэвшиж байгаатай холбогдуулан өөрийнхөө өмсгөл дээр Обама гэсэн бичгийг байрлуулсан байдгийг манайхан анзаарсан байх.
Энэхүү дуун дээр Обама орсоноор энэ дуу улс төрийн шинжтэй санагдаж байгаа тиймээс энэ дуунд таалагдахгүй байгаа бас нэгэн шалтгаан. Interlude дуу учраас дүгнэхгүй орхив.
8. Army of One
Анхны сэтгэгдэл мэдээж хангалтгүй. Ер нь энэ цомгийн бүх дуун дээр анхны сэтгэгдэл үнэхээр урам хугалсан. Гэхдээ тэдгээрээс хамгийн хурдан бодлоо өөрчлөхөд хүргэсэн дуу нь Army of One. Дууны үг нь харин надад "Hurts Like Heaven"-тэй утгийн хувьд төстэй санагдаж байгаа. Hurts Like Heaven дээр "Use heart as your weapon" гэдэг бол "Sayin my heart is my gun" гээд утгийн хувьд ижил зүрх сэтгэл гэдэг зүйл чиний зэвсэг гэж ойлгогдож байгаа. Дуулалт хэмнэл гээд л бүх зүйл нь аажмаар таалагдаж эхэлж байгаа. Энэ дууны хамгийн гол хэсгийг Will өөрийн бөмбөр дээр гаргаж байгаа санагдсан. Цаашдаа энэ дуунд улам дуртай болох байх гэхдээ би яг одоо энэ дууны (Live) хувилбарыг хүлээж байна.
Анх төрсөн сэтгэгдэл 5.6/10
Одоогийн байдлаар 6.9/10
9. Amazing Day
Миний сонссон анхны AHFOD-н дуу. Global Citizen Festival дээр дуулахад миний мэдэх Coldplay эргээд ирсэн мэт санагдаж байлаа. Coldplaying.com дээр Coldplayer-ууд дундаас "Хуриман дээр чинь Крис Мартин эсвэл Coldplay ирвэл ямар дуу дуулуулах байсан бэ?" гэсэн асуултанд дийлэнх нь Amazing Day гэсэн хариулт өгсөн. Тэгэхээр энэ дуу хосуудын хувьд яах аргагүй сайхан дуу болсон бололтой. Дууны үг нь хайртай хүнтэйгээ аз жаргалтай байдаг тухай өгүүлдэг. Студи хувилбарыг нь сонслоо үнэхээр сайхан санагдаж байгаа. Гэхдээ гол асуудал нь Крис Мартины хоолой цомог дээрх хувилбар дээрх хувилбар нэг л сэтгэлд нийцсэнгүй. Мөн бадаг дунд тоглодог Jonny-н гитартай хэсгүүд бараг л сонсогдохгүй болсон байлаа. Харин төгөлдөр хууртай хэсэг нь үнэхээр тодорч гарч ирсэн санагдсан.Amazing Day-г ямар нэгэн хүлээлтгүйгээр сонссон тул үнэхээр сэтгэл нийцэж чадсан. Дууны эхлэл хэсэг дээр шувууд жиргэж байдаг нь энэ дууг үнэхээр чимж өгсөн. Би хувьдаа өөрийгөө ой модонд эсвэл байгалийн хаа нэгтээ байгаагаар төсөөлдөг.
Анх төрсөн сэтгэгдэл 7.8/10
Одоогийн байдлаар 8.6/10
X Marks The Spot (Далд дуу)
Army of One-н төгсгөл хэсэг дээр өөр дуу яваад байгааг анзаарсан биз. Энэ дууны нэр X Marks The Spot. Chris Martin ядаж байхад цомог гарахийнхөө өмнө AHFOD-н миний хамгийн дуртай дуу "X Marks The Spot" гээд хэлчихсэн учраас би гэдэг хүлээлт үүсгээд байлаа. Гэхдээ энэ хүлээлт бүүр дэндүү уран хугалсан. Анх сонсоод бараг үзэн ядахад хүргэсэн гэж хэлж болно.
Гэхдээ дууны үг Крис Мартины дуулалт зэрэг нь сонсоод байх тусам аажимаар дуртай болгосон. Жишээ нь Stare into darkness, staring at doom My heart go boom, bo-boom boom
Крис Мартин үгээр хэлж болохгүй тэр хөдөлгөөн буюу зүрх цохилох хөдөлгөөнийг
My heart go boom, bo-boom boom гэж гаргаж ирсэн нь үнэхээр сэтгэл нийцсэн.
Анх төрсөн сэтгэгдэл 2.6/10
Одоогийн байдлаар 4.8/10
10. Colour Spectrum
Дахиад л Coldplay-н "Interlude" дуу. Яг л Mylo Xyloto цомгийн Mylo Xyloto,A Hopeful Transmission, M.M.I.X шиг. Энэ дуу Interlude гэхэд миний урамыг хугалаагүй. Гэхдээ энэ дуу зүгээр AHFOD-н эхлэл хэсэг болон Kaleidoscope 2 дууны холимог мэт санагдсан. Эцэст нь хэлэхэд Life In Technicolor I миний хамгийн дуртай Interlude дуу хэвээр үлдсэн. Би анх энэ цомог 11 дуутай гэдгийг хараад баярлаж байсан. Гэвч эдгээр 11 дууны 2 нь interlude гэдгийг мэдээд үнэхээр урам хугарсан.
11. Up&Up
Цомгийн төгсгөлийн дуу "Up and Up" надад мэдээж таалагдаж байгаа. Coldplay түүхэндээ анх удаа 6 минутаас дээш урттай дуу хийлээ. Coldplay ер нь миний ажигласанаар дунджаар ердөө 3 минутын дуу хийдэг. Энэ нь дэндүү богинхон хугацаа ялангуяа Coldplay шиг Interlude дуу их бүтээдэг хамтлагийн хувьд 6 минут 45 секундын дуу бүтээсэнд нь үнэхээр баярлаад байгаа. Аливаа уран бүтээлчийн хувьд ийм урт үргэлжлэх дуу хийнэ гэдэг нь тухайн хамтлаг дуучинг ямар ур чадвартай вэ гэдгийг тодорхой хэмжээгээр харуулж чаддаг гэж би ойлгодог. Би угаасаа урт дуунууд сонсох дуртай миний хамгийн дуртай урт дуу гэвэл Gun's N Roses - November Rain (бараг 9 минут үргэлжилдэг байх шүү). За гол яриандаа орьё Up and Up-н хамгийн гол хэсэг нь миний дуртай гитарчин Noel Gallagher-н гитартай хэсэг. Мөн сүүл хэсэгт нь олноороо дуулж байгаа хэсэг. Энэ дууг сонсохоор Coldplay-г ямар гайхалтай хамтлаг вэ? гэж бодоход хүргэдэг. Дууны утга санаа бол тэр төгсгөлд "Don't ever give up" гэж хэлэхэд л хамгийн товчоор гарч ирдэг.
Анх төрсөн сэтгэгдэл 8.0/10
Одоогийн байдлаар 8.2/10
12. Miracles (Бонус)
Энэ дууг Coldplay AHFOD цомогтоо багтсааныг хараад шууд л баярласан. Stargate продюсерийн баг надаас үндсэндээ туйлын хангалтгүй үнэлгээ авсан. Гэхдээ тэдний продюсер хийсэн дуунуудаас хамгийн сайн нь Miracles. Тийм ч учраас би шинэ цомгийг Miracles-р төсөөлж байсан ч байдал бараг эсрэгээрээ эргэсэн. Miracles дээр дууны бүх хэсэг таалагдаж байгаа зүгээр л энгийн гитартай бөмбөртэй Coldplay-г энэ дуунаас олж хардаг. Дууны төгсгөлд миний сэтгэл санаа дээд цэгтээ хүрдэг.
Анх төрсөн сэтгэгдэл 7.6/10 (1 жилийн өмнө анх сонсож байсан болохоор тухайн үед ямар сэтгэгдэл төрж байснаа бүр мартаж орхиж)
Одоогийн байдлаар 8.8/10

_By_Daniel_%C3%85hs_Karlsson.jpeg)
No comments:
Post a Comment